Өнгөрсөн баасан гаригийн чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нэлээн асуудал дагуулж байна. Учир нь гадаадын иргэн Монгол Улсад хөрөнгө оруулсан хөрөнгийн хэмжээ нь 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш байснаар виз олгохоор зохицуулагдсан хөрөнгийн хэмжээг 50 мянган ам.доллар болгох талаар УИХ-д өргөн барьсан билээ.
Тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын байр суурийг сонслоо.
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Гэвч тус өөрчлөлтийн зарим заалт иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Визтэй холбоотой асуудлыг Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороо болон ХЗБХ-гоор хэлэлцэгдэх учиртай. Гэхдээ ил байдлаар биш хаалттайгаар хэлэлцэж ирсэн. Учир нь энэ хөрш орнуудын харилцаа, гадаад бодлогод нөлөөлдөг. Визтэй холбоотой асуудлыг ганцхан зоосны нүдээр, эдийн засгийн агуулгаар харж болохгүй. Визний хувьд хатуу чанга бодлоготой улсын тоонд манайх ордог.
-Хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү?
-Дэмжихгүй.