Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "ААН-үүд 100 мянган доллар хөрөнгө оруулж байж бүртгэнэ. Босго өндөр учраас хөрөнгө орохгүй байна. Тиймээс босгыг нь авч хаяж байна гэсэн санаачилгыг зарим нэр бүхий улсын их хурын гишүүд саннаачилсан байна билээ.
Миний хувь хүний байр суурь бол доод тал нь 100 мянган доллартай эсвэл түүнээс дээш доллартай байж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэрийг ч гэсэн санаачилсан гишүүдэд хэлж байсан. Зуун мянган доллар чинь тийм том босго биш ээ. Ядаж нэг машины үнэтээй мөнгөтэй ирж байж, Монгол Улсад бизнес хийж, гадагшаа хөрөнгө оруулах хэрэгтэй. Хууль тогтоох чиг үүргээ биелүүлэхийн тулд хуулиа унших хэрэгтэй" гэв.