Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол хүн баялагтаа эзэн гэснээ мартаад тэрбум мод тарина гээд явж байгаа солиотой улсад хэн хөрөнгө оруулах юм бэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тус хуультай холбоотойгоор үг хэллээ.

"Авлигаа болиул. Чаддаггүй юм бол багасга. Ерөнхийлөгч Монгол хүн байгалийн баялагтаа эзэн болно гэж баахан дэмий юм ярьсан. Үүнийгээ одоо ажил болго. Түүнийгээ мартчихаад нэг тэрбум мод тарина гээд явж байгаа солиотой улсад хэн хөрөнгө оруулах юм бэ. Тэр хүн чинь хөрөнгө оруулалтаа модонд зарцуулна гэж бодно шүү дээ. Дээрэм, хулгайгаа боль. Хуульгүй улс болчихсон байна. Хүний эрх, эрх чөлөөг хүндлэ. Иргэнээ хүндэлж чаддаггүй улсад ямар хүн хөрөнгө оруулах юм бэ. Гаднаас орж ирсэн нөхдүүд 24 цагаар орж ирдэг, Монголын дэлгүүрүүд нь орой 22.00 цагаас хаадаг. И-март гээд дэлгүүрийн хувьд Солонгосоос багахан юм оруулж ирдэг байсан хүмүүс бүгд будаа болж байгаа. Нийслэлийнхэн ТҮЦ-тэйгээ байлдаад байх юм. Хүчээ нэгтгээд алаад өгье гэсэн чинь хаана байна вэ" гэв.

ХЭҮК: УОК-оос гаргасан тушаал, холбогдох журмууд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон
ХЭҮК: УОК-оос гаргасан тушаал, холбогдох журмууд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.