Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Дарга нарын эсрэг жагсахын тулд даргаас зөвшөөрөл авдаг тогтолцоотой болчихлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл "Үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийх гэж байгаа иргэд тухайн засаг захиргааны байгууллагад мэдэгдэл хүргүүлнэ гэсэн хуулийг заавал засаг дарга зөвшөөрвөл жагсаал болох байдлаар хуулийн зүйл заалт орсон. Ингэснээр эрх баригчдын эсрэг, дарга нарын эсрэг жагсах гэж байж даргаас зөвшөөрөл авдаг тогтолцоотой болчихсон. Эрх баригчид гудамжинд гарч жагсахдаа 20, 30 гэр бариад зуух тавин, цахилгаан татаж байгаад жагссаныг бид нүдээр харсан. Сөрөг хүчин болон иргэд жагсахаар яадгийг мөн бид харж байна.

Би УИХ-ын гишүүний хувьд, АН-ын төлөөллийн хувьд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулийн үзэл санааг биелүүлэхийн тулд Жагсаал цуглаан хийх тухай хуульд өөрчлөлт оруулахыг санаачилж, хуулийн төслийг өргөн барих гэж байна. Үүн дээр хамтарч ажиллацгаая. Энэ хуулийн төсөл иргэний төлөөх том хуулийн өөрчлөлт байх болно" гэв.

Д.Ганбат: Эрх баригчид иргэн, цагдаа хоёрын дунд албаар үл ойлголцол бий болгож байна
Д.Ганбат: Эрх баригчид иргэн, цагдаа хоёрын дунд албаар үл ойлголцол бий болгож байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд