Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Агаар орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч нартай өргөтгөсөн хурал хийлээ.

Нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг өчигдөр Засгийн газраас байгуулж, ахлагчаар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Уулзалтаар дүүргүүд дэх түлш борлуулах цэгүүдийн хүрэлцээ, нөөцтэй холбоотой нөхцөл байдал ямар байгааг дүүргүүдийн удирдлагууд мэдээлэл өгөв.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 412 цэг ажиллаж байна. Энэ долоо хоногт цэгүүдийн тоог дахин нэмэгдүүлж, 450 болгохоор төлөвлөсөн байна. Улмаар долоо хоногийн дотор шахмал түлшний борлуулалт, түгээлттэй холбоотой үүссэн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэв. Мөн дээрх асуудалтай холбоотойгоор дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн Ажлын хэсгийг нийслэлд байгуулж, өдөр тутам мэдээ мэдээллээ нэгтгэн, үүсэж буй асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллахаар боллоо. Улмаар цаашид 300 өрхийн дунд нэг буюу 600 цэгээр сайжруулсан түлшний борлуулалт хийхээр төлөвлөж байна.

Н.Алтанбаатар: Д.Монголхүү нарын этгээдүүд өвчин зовлонг далимдуулан цагдаагийн албан хаагчдын эсрэг турхирч байна
Н.Алтанбаатар: Д.Монголхүү нарын этгээдүүд өвчин зовлонг далимдуулан цагдаагийн албан хаагчдын эсрэг турхирч байна
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.