Улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Тэгвэл нэмэлт дархлаажуулалтад нийслэлийн иргэдээс гадна орон нутгийн иргэд хамрагдах боломжтой. Энэ талаар НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа "Нийслэлийн хэмжээнд III тунгийн дархлаажуулалт 16.7 хувь буюу 170 гаруй мянган хүн хамрагдсан үзүүлэлттэйгээр үргэлжилж байна. Нэмэлт дархлаажуулалтад бүрэн тунгаа аваад гурван сарын хугацаа өнгөрсөн, коронавирусийн халдвараар өвдөөгүй иргэдийг хамруулж байгаа.
Нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор явуулын дархлаажуулалтын цэгийг ажилуулахаар зорилт тавьж, судалгаагаа авч байна. Ажилтан, алба хаагч ихтэй албан байгууллага, их, дээд сургууль болон бусад томоохон ААН-үүдэд явуулаар очиж дархлаажуулалтыг хийхээр зорьж байгаа. III тун хийлгэх иргэн заавал нийслэлийн харъяат байх шаардлагагүй. Аль ч аймаг, сумын хүн байж болно. Өөрт ойрхон цэгүүддээ хийлгэнэ. Зайлшгүй шалтгаанаар гэрээсээ гарах боломжгүй тохиолдолд тухайн иргэн оршин суух хаягийнхаа дагуу дүүргийн эрүүл мэндийн төийн дархлаажуулалтын багт мэдэгдэж, явуулаар очиж хийлгэх боломжтой" гэлээ.