Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Тоосгонтын хэц” гэдэг газарт иргэн Т галт хэрэгсэл олсон тухай дуудлагыг өчигдөр буюу 10 дугаар сарын 6-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах салбарын тэсэлгээчин аврагч, Цагдаагийн газрын алба хаагчид очиход малчин Т нь ТМ-62 маркын цэнэгтэй танк эсэргүүцэгч “Мина” олсон байсныг Цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид мэдэгдсэн аж.