Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Магнай: Эрх чөлөөгөө хамгаалахгүй бол дараа нь бид цусаар уйлаад ч нэмэргүй шүү

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 0 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбатарыг огцруулахыг шаардан АН-ын гишүүд дэмжигчид хонон өнжин жагсаал зохион байгуулж байна. Учир нь "Nodoublesdandard" хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан Д.Монголхүү тэргүүтэй хоёр хүнийг өчигдөр СБД-ийн цагдаагийн хэлтсээс гэрээс нь баривчилсан. Үүнтэй холбоотой үг хэл, үзэл бодлоо илэрхийлсний төлөө үндэслэлгүй иргэнээ барилаа хэмээн АН-ын гишүүд дэмжигчид ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардан жагсаад байгаа юм.

Жагсаалын үеэр Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн О.Магнай "Шангрилагийн хажууд шөнөжин шоу зохион байгуулж байхад хууль хүчнийхэн хэнд нь ч шаардлага тавиагүй байхгүй юу. Гэтэл өнөөдөр тав зургаахан хүн зогсоход шаардлага тавьж байна. Энэ юу вэ гэхээр жирийн иргэдэд хууль нэг өөр, дарга цэрэгт өөр үйлчилж байна. Ардчиллын хамгийн гол үнэт зүйл юу вэ гэхээр хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх эрхтэй.

Өнөөдөр дарга нар дуртай юмаа хийдэг иргэдийн үндсэн эрх чөлөө рүү халддаг үйл явц болж байна. Би өнгөрсөн хоёр гурван өдөр томоотой байлаа. Бүгдээрээ Хууль зүйн яамны үүдэнд ирээ. Эрх чөлөөгөө хамгаалахгүй бол дараа нь бид цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Сая эмэгтэйчүүдийг эндээс ямар муухай ачиж явав аа. Харсан биз дээ. Ардчиллын үнэт зүйл нь хүчирхийлэлгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх. Одоо цонхоор хараад сууж байгаа, лайв, зурагт үзээд сууж байгаа хүмүүс гараад ирээрэй. Хэрэв Орос шиг дарангуйлалд орчихвол жинхэнэ цусаар уйлаад ч эрх чөлөөгөө эргүүлж олж авч чадахгүй шүү, Монголчуудаа. Эрх чөлөө гэдэг чинь маш эмзэг зүйл. Ардчилсан нийгэмд цагдаа иргэдийг хамгаалах үүрэгтэй. Тэд татвар төлөгчдийг мөнгөөр хувцсаа өмсөөд явдаг. Бид баривчлагдсан залуус суллагдтал сууна” гэлээ

Харин нөгөө талаас ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж дараах хариултыг өглөө. Тэрбээр “Яг ямар асуудал байна. Ямар шаардлага тавьж байна. Төлөөлөл хоёр хүнтэй уулзъя. Хүмүүс байна ойлголцъё. Нэгдүгээрт, ХЗДХЯ эрүүгийн хууль хянан шийдэх ажиллагаанд хөндлөнгөөс ордоггүй юм. Прокурорын хяналтан доор Цагдаагийн байгууллага бие дааж хийдэг зүйл. Төрийн үйл ажиллагааг явуулахад хүндэтгэлтэй хандаач ээ. Төрийн албан хаагчид ажлаа явуулж байна. Хүндэтгэлтэй хандаач. Яамны зүгээс холбогдох төрийн байгууллагуудад уламжилж өгье" хэмээлээ.

ЭМЯ: 2409 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа
ЭМЯ: 2409 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.