Голден Стэйт Уорриорс багийн довтлогч Андрю Виггинс Ковид-19 вакцин хийлгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон талаараа хэлжээ.
Виггинс гуравдугаар сард NBC Sports-д өгсөн ярилцлагадаа түүнийг албадахгүй бол вакцин хийлгэхгүй гэж мэдэгдэж байв. Тэрбээр шашины шалтгаанаар вакцин тариулахаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан боловч шинэ улирлаа эхлүүлэх гэж буй NBA энэ хүсэлтийг хүлээж аваагүй юм. Гэсэн хэдий ч Warriors багийн ахлах дасгалжуулагч Стив Керр Виггинсийг вакцинд хамрагдсан болохыг баталжээ.
Вакцин хийлгэснийхээ дараа Канадаас гаралтай Виггинс "Багийнхаа төлөө үүнийг хийх ёстой" гэж хэлэв.
Даваа гарагт болсон Портлэнд Трэйл Блэйзерс болон Уорриорс багийн улирлын өмнөх нээлтийн тоглолтын дараа Уиггинс "Вакцин тариулахыг хүсээгүй ч албан шаардлагаар тариуллаа. Вакцин хийлгэх эсвэл тоглохгүй байх гэсэн сонголт надад байсан. Энэ бол миний хувьд хүндхэн шийдвэр. Энэ нь урт хугацаанд үр дүнгээ өгч, 10 жилийн дараа би эрүүл хэвээр байна гэж найдаж байна" гэжээ.
Эх сурвалж: CNN