Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Энхтүвшин: 14 хоногийн хугацаанд тусгай нислэг хийхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Өнөөдөр улсын онцгой комисс хуралдаж, хэд хэдэн чухал шийдвэрийг гаргаад байгаа юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин: "Гадаад улс орнуудаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 983 иргэн тусгаарлалтанд байгаа. Эдгээр иргэдийн биеийн байдлыг хянаж ажигласны дараа, дараагийн нислэгийн талаар хэлэлцэж шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл 14 хоногийн дараа тусгай үүргийн онгоцийг аль улс руу явуулах эсэхээ шийднэ. 14 хоногийн хугацаанд ямар нэгэн тусгай нислэг хийхгүй " гэлээ.

Улсын онцгой комиссын хурлаар олон улсын нислэг, хилийн боомтуудын нээх хугацааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгахаар болоод байгаа юм.

Их, дээд сургуулиудын хичээлийн жил наймдугаар сарын 15-нд эхэлнэ
Их, дээд сургуулиудын хичээлийн жил наймдугаар сарын 15-нд эхэлнэ
 
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.