Маргааш буюу аравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод суурин 15 цэгт 23 багийн 112 эмч, ажилтан ажиллаж, 2014 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.