Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО СУРВАЛЖИЛГА: “Юмны үнэ тэнгэрт хадаад талх ч авж идэж чадахаа байлаа“

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 34 секунд

Ардчилсан намын гишүүд "Одоо боллоо" жагсаалыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байна. АН-ын зүгээс эрх барьж буй Засгийн газрыг үүргээ биелүүлж чадахгүй байгааг буруутган эл жагсаалыг зохион байгуулж байгаа билээ. Жагсаалын талаар мэдээллийг Ардчилсан намын дарга М.Тулгат 11.40 цагт хийсэн.

Тэрбээр "Бид өнөөдөр эрх чөлөөнийхөө төлөө иргэд нэгдэж дуугараасай гэж бодож байна. Бид Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт таван шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт бараа материалын хомстолтой холбоотой. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ ердөө өнөө маргаашаа аргацаасан байдалтай байна. Чөлөөт эдийн засагт халдсан явуургүй эдийн засгийн бодлого баримталсаар ирсэн. Үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Хоёрдугаарт, хил гааль дээр бараа хомстож байна. Урд, хойд хөрштэйгээ эдийн засгийн болон дипломат харилцаа тогтоох чадамжгүй байна. Элчин сайд нартаа хариуцлага тооцох хэрэгтэй. Гуравдугаарт, ГЕГ, АМГТГ, ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Ковидын хуулийг цуцлах зэрэг шаардлагуудыг тавьсан" гэлээ.

Түүнийг мэдээлэл хийх үеэр Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар АН-тай холбоотой мэдэгдэл хийхийг оролдон үймээн үүслээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар "Э.Бат-Үүл гэдэг хүн өөрийнхөө ялыг наймаалцахын тулд УИХ-ын гишүүн болж төрийн хамгаалалтад орох гэж байна. Шатахууны үнийг бууруулахын төлөө Э.Бат-Үүл дарга нэгдсэн үү. Хавар АН-ынхан өлсгөлөн зарлах гээд баян хүмүүс учраас өлсгөлөн зарлаж чадаагүй больсон. АН-ынхан хөлсний жагсаал хийж ковидыг тарааж байна" гэв.

Цуглаанд оролцож буй иргэн Ш.Чулуунбаатар "Би ардчилсан намын гишүүн хүн. Ардчиллын төлөө 30 гаруй жил үг хэлж байна. Өнөөгийн Засгийн газар дунд зэрэг ажиллаж байгаа гэж харж байна. Ядарсан хөгшчүүлээ харж хандах асуудал нь бага зэрэг тааруу байна. Юмны үнэ тэнгэрт хадаад талх ч авж идэж чадахаа байлаа. Нэгэнтээ Засгийн газраа байгуулаад ажиллаж байгаа хүмүүсийг огцор гэж шаардахгүй. Манай ардчилсан намын хувьд даргаа сонгосон эсэх нь ч мэдэгдэхгүй байна. УИХ дахь АН-ын бүлгийнхэн үг дуугараад л байх юм. Тэдний үгийг даанч хүлээж авахгүй юм. МАН-ынхан олуулаа дээр гарсан нэг л сайхан баячууд байх юм даа" гэлээ.

“Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатар "Би 13 хоног талбай дээр суулт хийж байна. Б.Жагар энд ирээд цуглааныг бусниулж байна. Би Б.Жагар найзаа хэзээ ч ийм хөгийн юм хийнэ гэж бодоогүй. Адгийн байлаа. Намайг энд 13 хонож байхад Б.Жагар надтай нэг ч ирж уулзаагүй. Тэгэхэд өнөөдөр энд 10 хамгаалагчтай энд ирээд хөлсний юм хийгээд явж байгаад үнэхээр харамсаж байна" гэсэн юм.

ЦЕГ: Халдвараар нас барсан багшид “буруу тариа хийсэн“ эсэхийг шалгаж тогтооно
ЦЕГ: Халдвараар нас барсан багшид “буруу тариа хийсэн“ эсэхийг шалгаж тогтооно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.