Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тэрбум мод“ хөтөлбөрийн хүрээнд мод тарьсан иргэдийг халамжид хамруулах, ялаас хөнгөлөх зохицуулалт хийх боломжтой

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарих санаачилгыг дэвшүүлсэн. Энэхүү санаачилгын хүрээнд өчигдөр ҮАБЗ хуралдаж санаачилгыг дэмжсэн билээ. Тэгвэл энэ асуудлыг УИХ-ын чуулганы хүрээнд хөгжлийн бодлогын тухай хуулийн дагуу хуульд нийцүүлэх тухай УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр дурдлаа.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор цөлжилттэй тэмцэх таван үндэсний хөтөлбөр байна. Үүнийг нэгтгэхэд хөгжлийн бодлогын тухай хуулийн дагуу хуульд нийцүүлж "Тэрбум мод-ногоон Монгол" үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж батлах дунд хугацааны болон жилийн төлөвлөгөөний үндсэнд зохион байгуулах, халамжаас хөдөлмөрт шилжүүлэх зорилттой уялдуулах нь зүйтэй. Жишээ нь, мод тарьж ургуулаад халамжид хамрагдах, ялыг бодлогыг үүнтэй уялдуулж болно. Татварын хөнгөлөлтийг цөлжилттэй тэмцэх ажилтай уялдуулах боломжтой" гэв.

АНУ-ын “Dayton” их сургуулиас Ш.Энхийн-Одод урилга ирүүлжээ
АНУ-ын “Dayton” их сургуулиас Ш.Энхийн-Одод урилга ирүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд