Хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу "E-Mongoliа" шинэчилсэн хувилбар ашиглалтад орж байна. Ингэснээр иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой юм.
Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна. Тухайлбал, жолооч та өнөөдрөөс ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол "E-Mongolia" аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.
"E-Mongolia" шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны үнэмлэх цахим системд шилжих юм.
“E-Mongolia” системд нэвтрэх заавар