Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азид дахин халдварын дэгдэлт нэмэгдэж болзошгүйг ДЭМБ-аас анхааруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд


Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  "Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр таван орон COVID-19 халдвар бүртгэгдсэнээр ний 175 улс халдвартай боллоо. COVID-19 халдвар Европ тивээс Ази руу зөөвөрлөгдөн орж ирж байгаа нь Азид дахин халдварын дэгдэлт нэмэгдэхэд хүргэж болзошгүйг эрдэмтэн, судлаачид хэлж байна.

Тиймээс манай улсын хувьд гурван сарын хугацаанд авч хэрэгжүүлж байгаа дэглэмээ үргэжлүүлэн чанд баримтлах хэрэгтэй. Азиийн орнуудаас зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж байсан бол одоо Европын орнуудаас орж ирэх магадлал өндөр байна." гэв.

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс илэрсэн батлагдсан тохиолдлын ойр хавийн 75 хүнээс коронавирус илрээгүй.

Мөн Истанбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй байна.

Хүнсний хангамж, аюулгүй байдлын штабын хурал болов
Хүнсний хангамж, аюулгүй байдлын штабын хурал болов
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.