Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмч, ажилтнууд зөвхөн ковидоос шалтгаалан ажлаас гараад байгаа юм биш“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 2 секунд

Эмнэлгүүдийн хүний нөөцийн судалгаагаар 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан талаар НЭМГ-аас мэдээлсэн. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын залуу боловсон хүчнүүд ажлаас халшрах тохиолдлууд байдаг. Энэ бол зөвхөн ковидын үед бус энгийн үед ч мөн ийм шилжилт хөдөлгөөн болж байдаг. Ар гэр болон тодорхой шалтгаанууд нөлөөлдөг. Энэ нь ковидын цар тахлын үед ачаалал ихсэж байгаатай холбоотой ажлаас гарах өргөдлөө өгч буй цөөнгүй хүмүүс байгаа. Үүнийг ард иргэд зөвөөр хүлээж авах хэрэгтэй. Зөвхөн ковидоос болоод ажлаас гараад байгаа юм биш. Энэ бол эмнэлгийн нийт ажилтнуудын тав орчим хувьд жил бүр тохиолддог асуудал" гэв.

С.Энхболд: Амьсгалын аппарат хангалттай хэмжээнд байгаа, нөөцөнд ч бий
С.Энхболд: Амьсгалын аппарат хангалттай хэмжээнд байгаа, нөөцөнд ч бий
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна