Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд 22.00 цаг хүртэл ажиллана“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Улсын онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл хийж байна.

Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан

"УОК-ын ээлжит хуралдаан төрийн ордонд хуралдлаа. Коронавирус халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариа арга хэмжээний талаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа ковидын халдварын оргил үетэй давхцаж байгаа асуудал болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Гуравдугаарт, эрүүл мэндийн салбарт цаашид авч хэрэгжүүлэх зарим асуудлыг Засгийн газарт танилцуулан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

5-10 жилийн хугацаанд энэ вирусийн тархалт үргэлжлэх эрдэмтэн судлаач нарын дүгнэлт гарсан. Тиймээс амьдралын шинэ хэв маягт шилжих хэрэгтэйгээс гадна вакцинжуулалтаа эрчимжүүлэх шаардлагатай байна" гэлээ.

Улсын онцгой комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү

"Битүү орчин амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй халдвар тархах өндөр эрсдэлтэй хоол үйлдвэрлэх үйлчилгээтэй газруудын үйл ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 1-нийг хүртэл 22.00 цагаас хойш ажиллахыг хязгаарлах зохицуулалтыг гаргалаа" гэв.

УОК: Ковидоор өвдсөн оюутнуудыг тусгаарлах, эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг үүрэгдлээ
УОК: Ковидоор өвдсөн оюутнуудыг тусгаарлах, эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг үүрэгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд