Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Амарсанаа: ЭМЯ-аас албан бичиг нь ирчихвэл 10 мянган оношлуур хандивлая гэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа Хятадын компанитай коронавирусний 10.000 ширхэг оношлуур авчруулах хэлэлцээр хийсэн бөгөөд Монголын Засгийн газрын зүгээс оношлуур хүлээн авах хүсэлтээ л өгөх хэрэгтэй хэмээн мэдэгдээд байгаа.

-Өнгөрсөн нэгдүгээр сард Ковид-19-ийн халдвар дэгдсэн Ухань хотод сайн дураараа очиж ажиллана хэмээн мэдэгдэж байсан. Явсан уу?

-Хятад руу явж чадаагүй. Ухань луу явах хүсэлтээ өгөөд одоог хүртэл хариу ирээгүй байгаа. Улсаас зөвшөөрөл өгөөгүй тул сайн дураараа явах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Одоо ч тэр асуудал худлаа болж байх шиг байна. Уханьд дэгдэлт буурч, татсан эмч нараа буцааж, эмнэлгүүдээ татан буулгаж байгаа юм байна лээ.

-Өнөөдөр 10 мянган оношлуурын тусламжийг Монголд авчрах хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн байсан.  Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Би өмнө нь 50 хүний оношлуурыг ЭМЯ-нд хандивлаж байсан. Энэ удаа төлбөргүйгээр 10 мянган хүний оношлуурыг хандивлах боломжтой юу гэж Хятадын компанитай хэлэлцээд зөвшөөрүүлсэн. Гэхдээ хандив өгөх компани нэг л хүсэлт тавьсан. Засгийн газраасаа буюу ЭМЯ-аас оношлуур хүлээн авах хүсэлт бүхий албан бичиг явуул гэсэн.

-ЭМЯ-нд энэ талаараа мэдээлэл өгсөн үү?

-Өнөөдөр хандсан. Сайд нь хуралд орсон гэсэн тул биечлэн уулзалгүй албан бичгээр мэдээлэл өгсөн. Хариуг нь цаг алдалгүй шуурхай өгнө гэж найдаж байна.

-Корона вирусний оношлуур хэр үнэтэй байдаг юм?

-Нэг нь 10 ам.доллар. Цаанаас өгөх боломжтой хамгийн бага дүн. 10 мянган ширхэг нь нийтдээ 270 сая долларын тусламж гэсэн үг.

-Энэ түргэвчилсэн оношлуур уу?

-Үгүй. Энэ бол онош баталгаажуулдаг нарийн шинжилгээ. PCR технологиор онош баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл амны хөндий, залгиур, цуснаас арчдасаас дээж аваад вирусийн генийг ялгаад, ялгасан генийг нь үздэг. Вирус тоолох технологитой төстэй. Генийн аргаар хамгийн нарийн үзэж, баталгаажуулдаг, халдварыг илрүүлдэг.

-Хэр хугацаанд оношилдог вэ?

-Энэ оношлуурыг ашиглавал хоёр цагийн дотор хариу нь гарна. Тэрний өмнө вирусээ ялгана гэсэн ажил бий. Тэр нь бол 2 цагийн ажил байгаа. Тэгэхээр хагас өдрийн корона вирусний халдвартай эсэхийг оношлох боломжтой гэсэн үг.  

-Манайд оношлуурын нөөц хэр байдаг вэ?

-Ер нь бол тааруу. Мэр сэр л ирдэг, Япон зэрэг орноос мянган ширхгээр нь авдаг.

-Олон тооны оношлуур хандивлахад бэлэн байгаа гэсэн компанийн талаар танилцуулаач. Тэдэнтэй хэрхэн холбогдсон бэ?

-Саншур нэртэй, биотехнологийн хувийн компани байгаа. Би өмнө нь яаманд хандивласан 50 хүний оношлуураа тэднийхээс худалдан авч байсан. Уханийн дэгдэлт гарч байх үед оношлуураар хангаж байсан том компаниудын нэг юм билээ.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Мандахбилэгт

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
 
М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана
М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц