Хонконгт коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор гаднаас ирсэн иргэдэд байршил заагчтай электрон бугуйвч зүүлгэж эхэлжээ.
Тус улсын Засгийн газраас энэ сарын 19-ний шөнө дунд эхлэхээс өмнө хилээр нэвтэрсэн иргэдийг хоёр долоо хоногийн хорио цээрийн дэглэмд хамруулна гэж мэдэгджээ. Хотын захирагч Кэрри Лам
“Сүүлийн хоёр долоо хоногт Хонконгт 57 шинэ тохиолдол илэрснээс 50 нь гадаадын аялагч байна. Иймд хилээр нэвтэрсэн иргэдэд 14 хонгийн турш электрон бугувчийг зүүлгэж, тэдний зорчсон газруудыг хянах боломжтой юм” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: cnbc.com