Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК, Эрүүл мэндийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллахыг Ерөнхий сайд даалгажээ

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/09/22
Унших
2 минут 10 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Засгийн газрын хэвлэлийн ажилтан О.Бямбагэрэл танилцууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна.

-Коронавирус халдвар, цар тахлын нөхцөл байдал /Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулгыг Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан./

-УОК, Эрүүл мэндийн байгууллагууд болон бусад чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллахыг Ерөнхий сайд даалгасан. Мөн хүүхэд, жирэмсэн эхчүүдэд онцгой анхаарах үүрэг өгсөн.

-Маш сайн судалгаанд үндэслэн, үе шаттайгаагаар зарим ААН-үүдийн үйл ажиллагааг нээхийг Ерөнхий сайд үүрэг болгосон.

-Нью нормал буюу цар тахлын үеийн шинэ стратеги танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

-Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын мэдээлэл зөрсөн талаар тухайн хоёр байгууллагын төлөөлөл уулзан ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлсэн. ДЭМБ-аас манай улсын коронавирус халдварын 2-3 өдрийн тохиолдлын тоог зөрүүтэй мэдээлсэн учир залруулга гаргана.

-Гашуунсухайт хилийн боомтод яаралтай шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцсэн. Даваа гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд Гашуунсухайтын хилийн боомтод ажилласан. чингэлэг тээврийн терминал ашиглалтад орж нүүрсний экспортын нэмэлт гарц бий болсон.

-Гашуунсухайт хилийн боомтод нэмэлтээр pcr төхөөрөмж болон лабаротори, эмч ажилтан, цэргийн шаардлагатай орон тоо, төсөв санхүүг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

-Шатахууны хомстлын асуудалд ямар албан тушаал хариуцлага алдсан, үүнийгээ салбар дотроо яриад тухайн албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгосон.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд Эрчим хүчний яамны зүгээс гарын үсэг зурлаа. Ингэснээр усан станцын барилга угсралтын ажил албан ёсоор эхэлж байна" гэв.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.