Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 3416 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1896 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1518 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 14 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1073 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 12156
-Хүндэвтэр 6965
-Хүнд 2027
-Нэн хүнд 376 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 62515 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 6120 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 21524 иргэн байна. Үүний 1310 нь жирэмсэн, 4007 хүүхэд байна.