Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаяр: Нийтээрээ халдвар хамгааллын дэглэм сахиж буй үед танил дарга, цэргээрээ яриулж хүндрэл учруулахаа боль

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

УОК-ын шуурхайн штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр : Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 цэгт  1734 хүн тусгаарлагдсан байна. Монгол улсын иргэд агаарын болон авто замаар монгол улс руу нэвтэрч байна. Орон нутгийн хилийн боомтоор орж ирсэн иргэдийн дунд сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн аймагт нь тусгаарлаж байгаа. Ерөнхийдөө Алтан-булаг, Цагаан нуур хилийн боомтоор иргэдийг орж ирүүлмээр байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан олон нийтийн дунд буруу ойлголт өгөх асуудлууд гарч ирсэн. Үүнд арга хэмжээ авна. Хатуу хэлье.

Мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжөөр зорчигчдын ачааг тодорхой хугацаанд тусгаарлан байрлуулж байна. Уг вирус нь зөөлөн биет дээр тодорхой хугацаанд оршиж байгаад идэвхгүй болдог гэсэн. Иймд зорчигчдын ачааг хэнд нь ч өгөхгүй байгаа.

Гэтэл карго дотор байгаа бараан дотроос юм авна гэх асуудал их яригдаж байна. Нэгэнт халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа бол бид бүгдээрээ сахина. Найз нөхөд, хамаатан садан,дарга цэргүүдээрээ яриулахаа боль. Алийг нь ч хүлээж авахгүй. Шулуухан хэлье. Халдвар хамгааллын дэглэмийг гадагш гаргахгүй, иргэдэдээ халдаахгүй гээд сахиж байна. Төрийн байгууллагын хийж байгаа ажлыг хэн ч байсан дагаж мөрдөх ёстой. Ер нь аливаа ажлыг зохион байгуулж байхад дундуур нь янз бүрийн асуудал үүсгэж танил дарга цэргээрээ яриулдаг муухай зүйлээ одоо боль гэдгийг онцгойлон анхааруулж хэлье.

Өнөөдөр өглөөний байдлаар тусгаарлах байртай холбоотой 225 дуудлага шуухай штабд ирсэн. Хүндрэл бэрхшээлийг ойлгож байна. Өнөөдрөөс эхлээд тусгаарлах байранд байгаа иргэдэд нэг удаа эд зүйлийн эргэлт оруулна. Тусгаарлалтанд байгаа иргэдэд шаардлагатай байгаа эд зүйлийг нь нэг удаа оруулж болохоор шийдвэрлэсэн.

"Ирэх даваа гарагаас 65 мянган угаар мэдрэгчийг иргэдэд тараана"
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.