Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл :Европын зарим орнууд гадаадын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл. Хэвлэлийн хурлын үеэр. Гуравдугаар сарын 19-ны өдөр.

Өнөөдөр ЭМЯ-наас Ковид-19 халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

"Европын зарим орнууд гадаадын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж эхэллээ. Жишээлбэл, зочид буудалд оруулахгүй, дэлгүүрээр үйлчлүүлэхэд цөөн хүнсний зүйл олгох, мөн арим Европын орнуудын эрүүл мэндийн байгууллагууд гадны иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна" гэлээ.

Энэ нь Итали, Испани, АНУ, Франц, Герман зэрэг орнуудад өвчлөл хурдтай тархаж байгаа тул зарим орнуудын зүгээс ийм шийдвэр гаргахад хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 166 оронд Ковид-19 өвчлөл тархжээ. Сүүлийн 24 цагт Узбекестан, Монтегро зэрэг орнуудад шинээр халдварын тохиолдол бүртгэгджээ.
АХБ нь COVID-19-ийн бэлэн байдлыг бэхжүүлэхэд 1.4 сая долларын санхүүжилт өгчээ
АХБ нь COVID-19-ийн бэлэн байдлыг бэхжүүлэхэд 1.4 сая долларын санхүүжилт өгчээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.