Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмнэлзүйн шинж тэмдгээр нь эмчилгээг эхлүүлж байгаа учраас заавал ПСР өгөх шаардлагагүй“

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 12 секунд

ЭМЯ-наас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийгдэж байгаа. Шинжилгээ өгч байгаа үйлчлүүлэгчдээс судалгаа авч шалтгааныг нь тодруулахад

21-40 насныхан 50 хувь нь байна.

45 хувь нь хувийн байгууллагад ажилладаг,

19 хувь нь оюутнууд,

17 хувь нь улсын байгууллагад ажилладаг хүмүүс шинжилгээ өгөхөөр ирж байгаа. Байгууллагаас шаардсан, ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрсэн гэдэг шалтгаанаар иргэд шинжилгээ өгсөн байна. ХӨСҮТ-д шинжилгээ өгч байгаа хүмүүсийн голлох шалтгааныг асуухад албан байгууллагаас ПСР шинжилгээ шаардсан гэх зүйлийг ярьж байна. Хөдөө орон нутгаас ирээд ойрын хавьтал болсон иргэд бичиг баримтгүйн улмаас хандаж байна. Хэрвээ шинж тэмдэг илэрсэн бол эмнэлзүйн шинж тэмдгээр нь коронавирусийн оношийг тавьж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Заавал ПСР шинжилгээний бичиг шаардлагагүй" гэлээ.

ХӨСҮТ: Эерэг гарч байгаа нийт тохиолдлын 60-70 хувьд Дельта хувилбар илэрч байна
ХӨСҮТ: Эерэг гарч байгаа нийт тохиолдлын 60-70 хувьд Дельта хувилбар илэрч байна
 
Х.Баттулга 2006 онд нөөц нь батлагдсан ордыг авах Хятад худалдан авагч олж өгөхийг Daewoo international Corporation компаниас хүсэж байжээ