Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

252 иргэнийг эх оронд нь авчирж буй тусгай үүргийн нислэг Истанбулаас хөөрлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд


МИАТ компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг 18:15 цагт Истанбулын онгоцны буудлаас хөөрлөө гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэв.

Тус нислэгээр нийт 252 зорчигч эх орондоо ирж буй ажээ. Түүнчлэн Сөүл, Берлин, Москва, Токио, Истанбулаас нийт 982 монгол иргэнийг эх оронд нь авчрах юм.

ЭМЯ, МХЕГ-ын мэргэжилтнүүд газар дээр нь очиж эрсдэлийг үнэлж ажилласан бөгөөд ирж буй нийт иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлана. 

Улсын Онцгой комиссын шийдвэрээр томилсон нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч, экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтжээ.

Америкчуудыг оршуулгын ёслолоо онлайнаар хийхийг уриаллаа
Америкчуудыг оршуулгын ёслолоо онлайнаар хийхийг уриаллаа
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.