Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУОХ-ноос тамирчдыг Токио-2020 наадамд чадахаараа бэлдэхийг уриаллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 34 секунд

Дэлхийн дахинд шинэ төрлийн коронавирусийн тархалтын аюул нүүрлэж, олон улс орон хуарангийн дэглэмд шилжээд байгаа билээ. Тэгвэл Ковид-19-ийн эргэн тойрон дахь нөхцөл байдал энэ зуны долдугаар сард зохион байгуулагдах Токио-2020 наадмын бэлтгэл ажилд ч мөн нөлөөлжээ.

Гэсэн ч Олон улсын олимпийн хороо (ОУОХ) тус наадмыг зохион байгуулах ажилд хүчин чармайлт гаргасаар байгаа бөгөөд наадам болоход 4 сарын хугацаа дутуу тул цуцлах эсэх талаар шийдэхэд эрт гэж үзэж байгаа аж. Мөн тэд улс оронд нь онц байдал зарласнаас үүдэж олимпийн бэлтгэлээ хийхэд хүндрэлтэй болсон тамирчдад чадах чинээгээрээ үргэлжлүүлэн бэлтгэлээ хангахыг уриалсан байна. Тус хорооноос гаргасан мэдэгдэлд:

"Бид Атлетик365 вэбсайтаараа дамжуулан тамирчид болон тухайн тамирчний харьяалагдах улсын олимпийн хороог хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангах замаар үргэлжлүүлэн дэмжих болно" гэсэн байна.

Мөн тэд өндөр хариуцлагын дор Токио-2020 Олимпийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулж дараах үндсэн зарчмуудыг баримтлахаар тохиролцсон байна.

1. Бүх оролцогч талуудын эрүүл мэндийг хамгаалах, вирусийн тархалтыг хязгаарлахад туслах.

2. Тамирчдын болон олимпийн спортын эрх ашгийг хамгаалах.

Хэдийгээр Токио-2020 олимпийн бэлтгэл ажил хэвээр үргэлжилж байгаа ч, зарим туршилт, бэлтгэлийн үйл ажиллагаануудад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өөрчлөлт оруулжээ. Жишээ нь, гурав, дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөж байсан Грек дэх Олимпийн бамбар асаах ёслолын бэлтгэл, Японд зохион байгуулах Бамбарын буухиа зэрэг олимпийн чухал элементүүдийг туршиж үзэх үйл ажиллагаануудыг цуцалсан байна. Ерөнхийдөө тоглолтуудын бэлтгэл, сургуулилт, туршилтуудад бүгдэд нь анализ хийж, алдаа гарсан тохиолдолд хэрхэн даван туулахаа ч сайтар төлөвлөжээ.

Харин Саппора хотод тамирчдад гүйлтийн зам барих ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа аж.

Мөн ОУОХ өнгөрсөн хоёрдугаар сард тус хорооноос гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулжээ. Ингэснээр Токио-2020 наадмын бэлтгэлийг өндөр хариуцлага дор зохион байгуулахад тустай гэж үзсэн байна.

Эх сурвалж: Olipmpic.org

Теле хичээл зааж байгаа багш нарт 3 сая төгрөг хандивлалаа
Теле хичээл зааж байгаа багш нарт 3 сая төгрөг хандивлалаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.