Засгийн газрын ээлжит хуралдаан болж, АШУҮИС-ийн дэргэдэх Монгол, Японы эмнэлгийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр, “Сүүлийн өдрүүдэд энэ эмнэлгийг хувьчлах гэж байна гэсэн буруу мэдээлэл их цацагдлаа. Өнөөдрөөс манай яамны харьяанд шилжиж ирж байгаа учраас ажлын хэсэг гаргана. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай байгааг Сангийн яам шийдвэрлэнэ. Цаашдаа асуудал гарахгүй.
Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн дүрс оношилгоо, дуран, амбулатори, уламжлалт анагаах ухааны лабораториуд ажиллаж байгаа. Хүчин чадлаар нь ашиглах 14 тэрбумын асуудлыг Дэлхийн банк шийдсэн байна." хэмээн мэдэгдлээ.