Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байршлууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар болсон. Үүнтэй уялдуулан нийслэлийн төвийн бүс болоод Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт барилга барих, газар эзэмшиж, ашиглах зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосон билээ.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/653 дугаар захирамжийн дагуу иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар (Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар) нутаг болон доорх схем зурагт үзүүлсэн байршилд шинээр газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар заасан юм.

Ингэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл хугацаанд түр зогсоогоод байгаа юм.

Захирамж гарахаас өмнө эхэлсэн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөл болон улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх аливаа төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил зогсохгүй хэвийн үргэлжилнэ.

“Нийслэл, дүүргийн Газрын албатай холбоотой гомдол хамгийн их байна“
“Нийслэл, дүүргийн Газрын албатай холбоотой гомдол хамгийн их байна“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.