Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Монгол Улсад COVID-19 вирусийн тав дахь тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд


ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Цогтбаатар “2020 оны гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс коронавируст халдварын шинжилгээ эерэг гарч, Монгол Улсад бүртгэгдэж буй тав дахь тохиолдол боллоо. Тухайн иргэн нь Итали улсаас ирсэн Монгол Улсын иргэн. Лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Ойрын хавьтлуудыг судалж эхлээд байна. Биеийн байдал нь тогтвортой байна. Мөн өчигдөр халдвартай болох нь тогтоогдсон Герман улсаас ирсэн эмэгтэйгээс онгоцонд хол суусан, ойрын хавьтал биш.

Гадаадаас ирж буй шинж тэмдэг илэрч буй иргэдээс гадна УОК-ын шийдвэрийн дагуу Итали, Иран, БНСУ-ын Дэгү, Бусан хотоос ирж буй иргэдийг шинж тэмдэг илрээгүй ч гэсэн ХӨСҮТ-д тусгаарлалт хийж, онош тодруулж байгаа нь оновчтой арга хэмжээ болж байна” хэмээв.

Өчигдөр оройн 20:00 цагийн байдлаар Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс Коронавирусийн халдвар илэрсэн. Эл тохиолдлын хамтаар Монгол Улсад коронавируст халдварын таван тохиолдол албан ёсоор бүртгэгдэв.

COVID-19 Тархалт: Цаг тутамд шинэчлэгдэж буй шууд мэдээ
COVID-19 Тархалт: Цаг тутамд шинэчлэгдэж буй шууд мэдээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.