Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар Орхон голоос автомашинаа холбож гаргах гэж байсан иргэн усанд живсэн байна. Тодруулбал, Орхон аймгийн харъяат иргэн 44 настай эрэгтэй Л “Норд Бенз Хово” загварын автомашинтай, Орхон аймгаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж байгаад “Орхон” гол дотор автомашин нь хазайгаад орчихсон, автомашинаа холбож гаргах гэж ус руу ороод урссан тухай дуудлага өчигдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр Онцгой байдлын албанд бүртгэгдсэн аж.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 92 км замыг туулан 00:30 цагт очсон аж. Өнөөдөр өглөөний 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн талаар албаныхан мэдээллээ.