Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ: Зургаан хүмүүжигч ЭЕШ-д тэнцэж, их, дээд сургуульд суралцахаар боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийг 2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 7 сурагч амжилттай суралцаж төгслөө.
Эдгээр хүмүүжигч хүүхдүүдээс 6 нь монгол хэл, математик, нийгмийн ухаан, биологи, англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай хамрагдаж, Монгол Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хүнс технологийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд тус тус элсэн суралцах батламжаа гардан авлаа.
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас их, дээд сургуульд элсэн суралцахаар болсон хүмүүжигч хүүхдүүдийг цахимаар суралцуулах нөхцөл боломжоор хангаад байна.

Х.Нямбаатар: Бид Оюутолгойн асуудал дээр дахиж алдаа гаргаж болохгүй
Х.Нямбаатар: Бид Оюутолгойн асуудал дээр дахиж алдаа гаргаж болохгүй
 
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан 13.00 цагт эхэлнэ
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан 13.00 цагт эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.