Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Бид Оюутолгойн асуудал дээр дахиж алдаа гаргаж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Рио Тинтогоос Ерөнхий сайдад хүргүүлсэн албан захидлыг ажлын хэсгийн гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дэлгэрэнгүй танилцууллаа.

Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Өнөөдөр Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг хуралдуулж, Рио Тинто компаниас Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Хөрөнгө оруулагч талаас түншлэлээ улам бэхжүүлэх саналыг хүргүүлээд байгаа. Харин ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх нь уг асуудалд нухацтай хандах шаардлагатайг онцолж байна. Бид энэ тал дээр дахиж алдаа гаргаж болохгүй" гэв.

ЦЕГ: ЦДБЭЧ-ын зодолдсон хоёр эмэгтэй, хоёулаа цагдаад гомдол гаргасан
ЦЕГ: ЦДБЭЧ-ын зодолдсон хоёр эмэгтэй, хоёулаа цагдаад гомдол гаргасан
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.