Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: ЦДБЭЧ-ын зодолдсон хоёр эмэгтэй, хоёулаа цагдаад гомдол гаргасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах амралтын газар Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ажилчид согтуурсан үедээ нэгнээ зодож гэмтээсэн хэрэг гарсан. Тус асуудлыг Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "25 орчим насны дуучин У гэх эмэгтэйг 40 орчим насны Б гэх эмэгтэй зодсон хэрэг гарсан. Хоёр эмэгтэй хувийн тааламжгүй харилцааны асуудлаас үүдэн архидан согтуурсан үедээ нэг нэгнээ гэмтээсэн хэрэг байж болзошгүй. Тус хэргийг Налайх дүүргийн цагдаагийн газар шалгаж байна. Хоёр эмэгтэй хоёулаа өөрсдийгөө хохирогч хэмээн үзэж гомдол гаргасан байгаа. Шалгалтын ажил явагдаж байна" гэлээ.

С.Сувдансондор

Шүүх: “800 Хятад“-ын хэргийн зохион байгуулагчдад 1-5 жилийн ял оноолоо
Шүүх: “800 Хятад“-ын хэргийн зохион байгуулагчдад 1-5 жилийн ял оноолоо
 
Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг ЗГ дэмжсэн тул даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлнэ
Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг ЗГ дэмжсэн тул даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.