Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын кино од Жао Вэйгийн тоглосон бүх кино, бичлэгүүдийг устгажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хятадын хамгийн алдартай видео дамжуулах платформ болох Tencent Video болон iQiyi нь Хятадын томоохон кино оддын нэг "Хуанжу Гэг" киноны гол дүрийн жүжигчин Жао Вэйгийн тоглосон бүх кино, олон ангит киног устгасан байна.

Түүний тоглосон кинонуудыг устгах болсон шалтгаан нь тодорхой бус бөгөөд Үндэсний Радио Телевизийн Захиргаанаас (NRTA) энэхүү шийдвэрийг гаргажээ.

Мөн тэрбээр өөрийн бүх бичлэгээ устгуулсныхаа дараа Франц улсыг зорьсон талаар мэдээлэл гарсан боловч Жао Вэй өөрийн цахим хуудсаараа дамжуулан Бээжин хотод эцэг, эхтэйгээ хамт цагийг өнгөрөөж байгаагаа мэдэгджээ.

Монголын үзэгчид Жао Вэйг Хуанжу Гэгийн дүрээр таних бол барууны үзэгчид түүнийг "Shaolin Soccer" инээдмийн киноны дүрээр мэдэх юм.

Хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй 25 БАЙРШИЛ
Хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй 25 БАЙРШИЛ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.