Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Помпео Ковид-19 анх АНУ-ын цэргүүдээр зөөвөрлөгдөн Хятадад орсон гэх таамгийг эрс үгүйсгэлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Өнгөрсөн долоо хоногт Хятадын зүгээс коронавирусийн халдварт Америкийг буруутай байж болзошгүй гэж сэрдэж буйгаа мэдэгдсэн.
  • Үүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео эрс үгүйсгэлээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын Гадаад хэргийн сайд Лижиан Жао 2019 оны аравдугаар сард америк цэргүүд Ухань хотноо зохион байгуулагдсан олон улсын цэргийн үйл ажиллагааны үеэр вирус авчирч тараасан байж болзошгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хятадын дипломатч Ян Жиэчитэй утсаар ярьж вирус анх АНУ-ын цэргүүдээр зөөвөрлөгдөн Хятадад ирсэн байж болзошгүй гэсэн Хятадын таамгийг өөрийн улсын өмнөөс хатуу эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Мөн тэрээр Ковид-19 халдварын бурууг АНУ-д тохох санаархал бүхий цуурхал тараахаа болихыг Хятадад сануулаад, ууртайгаар “Одоо бол худал мэдээлэл, цуу яриа тараахад тохиромжтой үе үнэхээр биш” хэмээн хэлжээ.

Дэвсгэр мэдээлэл: Гадаад хэргийн сайд Жао-с гадна Орос, Иран, Япон зэрэг улсын мэргэжилтнүүд АНУ-ыг сэжиглээд байгаа юм. Жишээ нь, Ираны хувьсгалт харуулын дарга өмнө нь коронавирус бол АНУ-ын Хятадыг, дараа нь Ираныг, улмаар бусад бүх улсыг доройтуулах зорилгоор бүтээсэн биологийн зэвсэг хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: RT

"Яамнаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах санал оруулвал хэлэлцэнэ"
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.