Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрны гурван давхраас хүн унасан байна гэсэн дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 30-ны өдрийн 06:23 цагт Онцгой байдлын утсанд бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч 26 настай эрэгтэй М согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орцны тагтан дээр унаж зүүн хөлийн өвдөг бяцарсан байсныг тагтнаас буулган эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна. Тухайн иргэнийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.