Өнгөрөгч долоо хоногоос эхлэн манай улсад III тунгийн дархлаажуулалт эхлээд буй. Тодруулбал, цар тахалтай тэмцэж буй хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчид болон 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэдийг III тунд хамруулж эхлээд байна.
Одоогийн байдлаар дархлаа сэргээх тунд зорилтот бүлгийн 24 мянган хүн хамрагдаад байгаа бөгөөд вакцины II тундаа хамрагдаад гурван сар болсон иргэд III тунгаа хийлгэж болох аж. Дашрамд дурдахад, Синофарм үйлдвэрийн вакцины II тунг хийлгэсэн ч III тундаа Синофарм, Файзер, Астразенека вакцинуудаас сонгох боломжтой юм.