Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Коронавируст цар тахлын халдварын улмаас зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг олон сараар зогсоосны эцэст УОК-ын зөвшөөрлөөр 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5:00 цагаас эхлэн нээжээ.

Орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэг дараах чиглэлүүдэд аялж байна. Үүнд: Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар гэсэн чиглэлд аялахаар болжээ. Харин одоогоор Сайншанд, Замын-Үүдийн чиглэлд аялж эхлээгүй байна.

Зорчигчийн галт тэргээр зорчихдоо УОК-ын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 46 тоот тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-д заасны дагуу дараах бичиг баримтыг заавал бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн зорчихыг анхааруулж байна.Тодруулбал,

1. Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;

2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;

3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1,2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу/ шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/.

Харин 17 хүртэлх насны хүүхдээс коронавируст халдварын ПГУ болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авч холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн онцгой комисс хариуцан зохион байгуулна.

ЭЦЭГ ЭХЧҮҮД: Сургалтын төлбөрийг танхимаар хичээллэсэн цагаар нь тооцож авах хэрэгтэй
ЭЦЭГ ЭХЧҮҮД: Сургалтын төлбөрийг танхимаар хичээллэсэн цагаар нь тооцож авах хэрэгтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.