Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Халдвар авсан 3 иргэний 2 нь Солонгос улсад эмнэлгээр үйлчлүүлж байсан”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл. Хэвлэлийн бага хурлын үеэр.


Өнөөдөр ЭМЯ-наас уламжлал ёсоор цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

“Манай улсад өчигдөр Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 2 иргэн, Берлин-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 1 иргэнээс коронавирус илэрсэн. Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 2 иргэний хувьд хоёулаа Солонгос улсад байхдаа эмнэлгээр үйлчлүүлж байсан нь тогтоогдсон. Аль ч улсын ЭМБ, эмнэлэг нь вирус түгээх үндэс суурь болж байна. Тиймээс аль болох эмнэлэгт хандалгүй утсаар холбогдож зөвлөгөө авахыг ард иргэдээсээ хүсье. Энэ хүрээнд бид коронавирусийн дуудлага хүлээн авч, зөвлөгөө өгөх 24 цагийн 119 утсыг ажиллуулж байгаа.

Монгол хүний хувьд 3, 4 дүгээр сар бол хамгийн их дархлаа сулардаг, халдварт өвчин тусдаг сар. Тиймээс дархлаагаа дэмжиж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг чанд сахихыг хүсэж байна" гэлээ.

Мөн тэрээр халдвар гарсан улсаас иргэдээ авчрахдаа эрсдлээ тооцоолж бүх зорчигчдыг онгоцонд амны хаалттай байлгасан, мөн хоол хүнсний зүйл өгөөгүй хэмээн нэмж хэлсэн юм.

Г.Занданшатар : Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой
Г.Занданшатар : Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой
 
Л.Энх-Амгалан: Л.Мөнхбаясгалан гишүүний нураасан, миний бүтээсэн хоёр тэнцэнэ. Хамт очиж цусны шинжилгээ өгч Монгол хүн мөн бишээ үзье
Л.Энх-Амгалан: Л.Мөнхбаясгалан гишүүний нураасан, миний бүтээсэн хоёр тэнцэнэ. Хамт очиж цусны шинжилгээ өгч Монгол хүн мөн бишээ үзье
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.