Паралимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-д барилдсан ОУХМ Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэж, шагналт тавдугаар байр эзэллээ. Азийн пара наадмын алт, хүрэл медальт тэрбээр медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Бразилын Мег Эммерихтэй өрсөлдсөн.
Ингэснээр манай гурван жүдочийн хоёр нь 7-р байр, нэг нь 5-р байрт шалгарсан амжилтаар паралимпын наадмыг өндөрлүүллээ.