Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д сайн дурын хүмүүс дээр анхны вакциныг туршлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 49 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • АНУ-д одоогоор сайн дурын 4 өвчтөн дээр коронавирусийн вакциныг тариад байна.
  • Вакцин уг вирусийг агуулаагүй тул ямар нэг сөрөг нөлөөгүй.
  • Сайн дурынханд туршилтын вакциныг 28 өдрийн зайтай тарьж туршина.

АНУ-д коронавирусийн тахлаас хамгаалах вакцины анхны хүн дээрх туршилт эхэллээ.

Одоогоор 4 өвчтөн сайн дураараа Сиэтл хот дахь “Kaiser Permanente Washington” эрүүл мэндийн судалгааны институтэд туршилтын вакцин тариулаад байгаа аж.

Вакцины туршилтын тунд коронавирус ороогүй, харин өвчин үүсгэдэг вирусаас хуулбарласан хоргүй генетик кодыг агуулдаг тул туршилт хийлгэсэн хүмүүст ямар нэг сөрөг нөлөөгүй юм байна.

Уг вакцины туршилтад орж тариулсан эхний хүн нь Сиэтлээс ирсэн  43 настай хоёр хүүхдийн ээж Женнифер Халлер гэх эмэгтэй байжээ. Тэрээр:

“Энэ бол миний хувьд коронавирусийн эсрэг ямар нэг зүйл хийх гайхалтай боломж” хэмээн Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Сайн дурынханд туршилтын вакциныг өөр өөр тунгаар өгөх юм байна. Тэднийг тус бүрд нь 28 өдрийн зайтай, гарын булчингийн дээд хэсэгт 2 удаа тарьж турших аж.

Гэхдээ уг вакцины туршилтын үр дүн амжилттай боллоо ч вакцинийг гарган авч, их хэмжээгээр үйлдвэрлэхэд багадаа 18 сарын хугацаа шаардлагатай гэж АНУ-ын албаныхан мэдэгджээ.

Дэвсгэр мэдээлэл: Өнөөдрийн байдлаар АНУ-д 4,704 хүн Ковид-19 вирусийн халдвар авч, 91 хүн нас бараад байна.

Эх сурвалж: BBC

Махны үнэ үндэслэлгүйгээр нэмсэн
Махны үнэ үндэслэлгүйгээр нэмсэн "Номин Тав Трейд" ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгожээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.