“Надад хамаагүй” залуусын хөдөлгөөнөөс сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлалаа. Залуус “Надад хамаагүй” уран бүтээлийнхээ нэг удаагийн үзэлтийг 3 төгрөгөөр үнэлэн, цугларсан мөнгөө хандивлаж байгаа нь шинэ санаачилга болсон юм.
Монголын шинэ цагийн репперүүд буюу "Урлаг Монголд хөгжихийн төлөө" нэгдлийн уран бүтээлчид болох Roockie, Pacrap, Wolfizm, Don Dior, 168, Loce нар хамтран "Надад хамаагүй" хэмээх уран бүтээлээ гуравдугаар сарын 09-нд цахим орчинд байршуулжээ.
Уран бүтээл цацагдсанаас хойш долоо хоногийн хугацаанд үзэгчдэд хүрсэн хандалтын тоог үнэлж, уран бүтээлчид өөрсдийн зүгээс хандивыг гардуулж буй нь энэ аж.