Хятад улс хосуудыг олон хүүхэдтэй болохыг уриалж байна. Нэг асуудал байгаа нь эмэгтэйчүүд үүнийг төдийлэн сонирхохгүй байгаа аж.
Хүн амын хэт төвлөрлийг арилгах, ядуурлыг бууруулахын тулд 35 гаруй жилийн турш эрх баригч Коммунист нам нэг хүүхдийн бодлогыг хатуу хэрэгжүүлжээ. Гэвч эдийн засаг эрчимтэй хөгжихийн хэрээр Хятад улсын ажиллах хүч нь буурч байгааг олж тогтоожээ.
Төрөлтийн түвшин буурснаас үүдэлтэй эдийн засгийн эрсдэлийг бууруулах зорилгоор тус нам 2015 онд гэрлэсэн хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. Гэвч 2016 онд бага зэрэг өссөний дараа улсын хэмжээнд төрөлт жил ирэх тусам буурч байгаа нь гурван хүүхдийн бодлогод шилжихэд нөлөөлжээ.
Гэсэн хэдий ч олон нийт үүний эсрэг байр суурьтай байна. Тус улсын гурван хүүхдийн шинэ бодлогыг баасан гарагт албан ёсоор баталсан нь Хятадын олон нийтийн сүлжээгээр эргэлзээ, шүүмжлэл дагуулж, олон эмэгтэйчүүд амьдралын өртөг нэмэгдэж, ажлын байран дахь хүйсийн тэгш бус байдал гүнзгийрч байгаад санаа зовж байгаагаа илэрхийлэв. Гурван хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь маш өндөр өртөгтэй талаар цахим орчинд бичжээ.
Хятад улс гурван хүүхдийн бодлогыг дэмжиж байгаа ч эмэгтэйчүүд эсрэг байр суурьтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.