Энэ оны эхний найман сард 138 амьгүй төрөлт бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монгол Улсад 2026 оны эхний найман сарын байдлаар 138 амьгүй төрөлт бүртгэгдсэн байна. Үндэсний хэмжээнд амьгүй төрөлтийн тоо нэгдүгээр сард 20, хоёрдугаар сард 17, гуравдугаар сард 8, дөрөвдүгээр сард 18, тавдугаар сард 15, зургадугаар сард 17, долдугаар сард 22, наймдугаар сард 21 байна.

Тус хугацаанд долдугаар сард 22 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр, харин гуравдугаар сард 8 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн бага үзүүлэлт болжээ.

Харин Улаанбаатар хотод эхний найман сард нийт 72 амьгүй төрөлт бүртгэгдсэн байна.

Нийслэлд дөрөвдүгээр болон наймдугаар сард тус бүр 11 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт бол гуравдугаар сард 6 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн бага байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд амьгүй төрөлтийг жирэмсний 22 долоо хоног болон түүнээс хойш, 500 граммаас дээш жинтэй төрсөн нярайд амьдралын шинж тэмдэг илрээгүй тохиолдол гэж тодорхойлжээ.

Хотын даргын орлогч асан Т.Даваадалайн хэргийг шалгаж дуусан шүүхэд шилжүүлжээ
Хотын даргын орлогч асан Т.Даваадалайн хэргийг шалгаж дуусан шүүхэд шилжүүлжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!