“Дашваанжил“-ийн жолооч ганцаараа шүүгдэх Дүнжингаравын уулзварын дэлбэрэлтийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 11.00 цагт болно.

“Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан “Жанжин клуб”-ын байранд болох юм байна.

Хэргийг сануулбал, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл “Патрол” загварын автомашинтай мөргөлдөж, хүчтэй дэлбэрэлт гарсан. Уг ослын улмаас долоон хүний амь нас эрсдэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм.

Тэгвэл тус хэлэлцүүлгээр "Дашваанжил"-ийн жолооч ганцаараа шүүгдэхээр болжээ.

Хоёр жилийн өмнөх тус дэлбэрэлтийн улмаас нийт 7 хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Онцгой байдлын албаны гурван алба хаагч болон эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа шархаа даалгүй нас барсан дөрвөн энгийн иргэн байна. Хохирсон иргэдийн ар гэр болон оршин суугчид төр засаг болон буруутай компаниас хариуцлага, уучлал, нөхөн төлбөр нэхэмжлэн тэмцсээр байгаа юм.

Маргаашаас Цонжин болдог руу нийтийн тээвэр явж эхэлнэ
Маргаашаас Цонжин болдог руу нийтийн тээвэр явж эхэлнэ
 
О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр
О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!