Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяар урьдчилан сэргийлэх үзлэгт нийт иргэдийг хамруулна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүн амыг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах ажлыг судалж хэрэгжүүлэх үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өгсөн. Энэ ажлын талаар ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр, "Нийт хүн амын урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг болон үзлэг, оношилгооны ажлыг эрчимжүүлэх ажлыг танилцууллаа. Манай улсын тэргүүлэх таван өвчлөлд амьсгалын тогтолцооны эмгэг, хоол боловсруулах, шээс бэлгийн зам, зүрх судас, гэмтэл болон гадны бусад шалтгаан зэрэг багтдаг. Зүрх судасны өвчин, гэмтэл, хордлого, хавдар, хоол боловсруулах замын өвчлөлүүд нас баралтын тэргүүлэх таван шалтгаан болдог.

Манай улсын хувьд насны бүлгээр ангилсан багц хэрэгждэг. 18-аас дээш насны хоёр сая гаруй иргэн байна. Эдгээрийн 7.9 хувь нь урьдчилсан огошилгоо, үзлэгт хамрагддаг гэсэн статистик тоо байна.

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улс даяар эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэх үзлэгт нийт иргэдийг хамруулах зорилт тавин ажиллаж байна" гэв.

Сангийн яам: Орон сууцны ипотекийн зээлд 656,2 тэрбум төгрөгийг 8750 зээлдэгчид олгосон
Сангийн яам: Орон сууцны ипотекийн зээлд 656,2 тэрбум төгрөгийг 8750 зээлдэгчид олгосон
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд