Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн яам: Орон сууцны ипотекийн зээлд 656,2 тэрбум төгрөгийг 8750 зээлдэгчид олгосон

Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх" 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд Сангийн яамнаас мэдээлэл ирүүлсэн. Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар ажлын байр дэмжих зээлд 1,8 их наяд төгрөгийн зээлийг 23936 зээлдэгчид олгоод байна. Төв банкны репо санхүүжилтээр олгосон 660 тэрбум төгрөгийг 2905 зээлдэгчид, орон сууцны ипотекийн зээлд 656,2 тэрбум төгрөгийг 8750 зээлдэгчид олгосон. Түүнчлэн хөдөө, аж ахуйг дэмжих зээлд 321 тэрбум төгрөгийг 20036 зээлдэгчид олгоод байна. Өнөөдрийн байдлаар 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 240 мянган ажлын байрыг хадгалсан" гэлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг он дуустал үргэлжлүүлэхээр болжээ
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг он дуустал үргэлжлүүлэхээр болжээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.