Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлд газар дахин хөдөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас баруун зүгт 84 километрын зайд өчигдөр 16.39цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Үүнээс өмнөхөн үүрийн 4.37 цагт тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвөөс хойш 74 км зайд 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн. Байгалийн энэ үзэгдэл нь энэ оны нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл аж.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм.

С.Сувдансондор

Их хэмжээний өртэйн улмаас эцэг эх нь гурван хүүхдээ орхиод амиа хорложээ
Их хэмжээний өртэйн улмаас эцэг эх нь гурван хүүхдээ орхиод амиа хорложээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.