Бямба гарагт олон мянган Австраличууд Мельбурн, Сидней хотын гудамжинд хөл хориог эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, олон зуун хүн баривчлагджээ. Жагсаалын үеэр үеэр долоон цагдаа шархаджээ.
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Ням гарагт нийтэлсэн нийтлэлд тус улсын "Ковид-19 халдварын тэг" стратеги дуусаж байгааг сануулж, хязгаарлалтууд суларч байгаатай холбогдуулан австраличуудад халдвар нэмэгдэх болно гэж анхааруулжээ.
Австралийн хамгийн том хот болох Сиднейд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 830 халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь зургаадугаар сарын сүүлээс хойш хатуу хөл хорионд байгаа хэдий ч өдөрт бүртгэгдсэн халдаварын хамгийн өндөр тохиолдол юм.
Австрали нь Хятад, Шинэ Зеланд зэрэг Ковид-19-ийг бүрэн устгах гэж оролдсон хэд хэдэн орны нэг байсан бөгөөд саяхныг хүртэл энэ стратеги нь амжилтанд хүрч байжээ.