Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕПГ-аас 158 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

Прокурорын байгууллага 2021 оны 8 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 165 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 218 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 2 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 3 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт 1859 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 158 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 19-н хүртэл шалгалт авна
БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 19-н хүртэл шалгалт авна
 
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.